Цусны доноруудад хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-06-14 21:23:34

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож байгаа "Цусны донорын дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан аймгийн Нэгдсэн эмнэлгээс цусны доноруудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг үйл ажиллагаанд 30 гаруй донор хамрагдсан юм.

Энэ үеэр "Увс Хүнс" ХК-ийн зүгээс Хүндэт донорууддаа зориулан өөрийнхөө нэрийн барааны “UFoods маркет”-аас 50 мянган төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичгийг гардуулан өгсөн юм. Тус компанийн ажилтан Ч.Гансүх нь 50 гаруй удаа цусаа бэлэглэж, эрдэнэт хүний амь насыг аварч байсан тул энэ үеэр "Хүндэт донор" батламж гардууллаа.

 

Холбоотой мэдээ