Үндэсний бичгээ сурч, өв соёлоо тээн түгээж буй багш, сурагчдыг шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Үндэсний бичгийн анги нийтийн улсын уралдаанд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн У.Дүншиг багштай 6Е ангийн хамт олон болон тусгай байр эзэлсэн Г.Нарангэрэл багштай 7а ангийн хамт олонд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Монгол бичгийн унших, бичих үндсэн чадварыг ангийн сурагч
бүрт олгох зорилго бүхий уг уралдаанд тус сургуулийн хоёр ангийн хамт олон
ийнхүү амжилттай оролцсон байна. Үндэсний бичгээ сурч, өв соёлоо тээн түгээж
буй багш, сурагчдыг ирэх жилийн улсын уралдаанд түрүүлэх үүрэг даалгаврыг
энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өгсөн юм.