Гурван багт гэр цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-15 19:18:44

Увс /МОНЦАМЭ/. Малчдын хүүхдийг СӨБ-д бүрэн хамруулах тохилог орчин бүрдүүлэх зорилгоор хөдөөгийн гурван багт 40 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий гэр цэцэрлэгийн байрны шав тавих ёслол өнөөдөр Өндөрхангай суманд боллоо.

Уг барилгын ажлыг Өндөрхангай сумын уугуул иргэд болох Ц.Наранбаяр, М.Гэрэлдаваа, Ц.Дэлгэрбаяр, М.Болд нар өөрсдийн барилгын компаниараа барьж гүйцэтгэхээр болсон байна. Баянгол багийн гэр цэцэрлэгийг Цэцэрлэгийн товгор буудалд, Даланбулаг багийн цэцэрлэгийг Согоод, Жаргалант багийн цэцэрлэгийг Хавтгай гэх газарт тус тус барихаар болсон байна.

Сум орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх өргөө цагаан байрыг барихаар болсон дээрх хүмүүст Өндөрхангай сумын ард иргэд талархаж, ажлын амжилт хүсч байна.

 

Холбоотой мэдээ