Хог зөөврийн шинэ журмыг мөрдөж ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-31 10:48:28

Дорноговь аймгийн Сайншанд сумын “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газраас хог зөөврийн шинэчилсэн журмыг баталлаа.

Энэ журам нь ард иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, хариуцлагыг сайжруулна хэмээн албаныхан ярив. Шинэ журмын дагуу хог тээврийн жолооч нар  хог  хаягдлын хураамжаа төлөөгүй буюу баримтаа үзүүлээгүй тохиолдолд, хашаандаа хүнгүй үед хог ачихгүй байх, зөвхөн ахуйн хог хаягдлыг ачих, татвараа төлж баримтаа үзүүлсэн айлын хог хаягдлыг  сард зөвхөн нэг удаа ачих зэрэг заалтыг мөрдөх аж.

Мөн айл өрхүүд хог хаягдлын хураамжаа төлсөн баримтаа жолооч, ачигч нарт заавал үзүүлэх,  ахуйн хог хаягдалтай бусад хог хаягдлаа хольж  овоолохгүй  байх, хог хаягдлаа өөрсдийн унаагаар хаях тохиолдолд төвлөрсөн хогийн цэгт бүрэн хүргэх, гудамж талбай гуу, жалганд хог хаяхгүй байх,  хог хаяж  байгаа хүний нэр, гэрийн хаяг, машины дугаараар нь баримтжуулж мэдээлэх зэргийг журамд тусгажээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ