Дарьганга зусланг шинэчлэх ажлын бэлтгэл эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-17 10:15:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьгангын хүүхдийн зусланг орчин үеийн стандартад нийцсэн амралт, аялал жуулчлалын цогцолбор болгон шинэчлэх зорилгоор улсын төсөвт хоёр тэрбум төгрөгийг тусгуулсан. Улмаар энэ онд зуслангийн шинэчлэлийн ажил эхлэхээр болж, одоогоор төслийн бэлтгэл ажлыг хийж байгаа аж. 


Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Дарьганга сумыг Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг болгон хөгжүүлэхээр зорьж буй. Үүний тулд нэн тэргүүнд аялагч жуулчдын тав тухыг хангасан амралт, аялал жуулчлалын цогцолбор байх шаардлагатай. Тиймээс Дарьгангын хүүхдийн зусланг энэ чиглэлээр хөгжүүлж, шинэчлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийх хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Алтан дарь овооны их тахилгад оролцох үеэрээ илэрхиийлж байсан. Тэгвэл энэхүү амлалт ийнхүү хэрэгжиж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр Дарьганга зусланг иж бүрэн шинэчлэхээр болж, бэлтгэл ажил эхэлсэн байна.  

Дарьганга зусланг 1980-аад онд байгуулсан бөгөөд энэ цагаас хойш дорвитой их засварт оролгүй өнөөг хүрчээ.  

Холбоотой мэдээ