Нийгмийн үйлчилгээ шаардлагатай ахмад настнуудад бодит дэмжлэг үзүүлнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-06-17 12:31:57

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар санаачлан “Нэг байгууллага-нэг ахмад” аян зохион байгуулж байна. 

          Орон гэргүй, харж хандах хүнгүй ганц бие, нийгмийн үйлчилгээ шаардлагатай ахмад настнуудад чиглэсэн бодит дэмжлэг үзүүлэх, сайн үйлсийн аянд аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулахаар тус газраас удирдамж хүргүүлжээ. Аймгийн хэмжээний байгууллага бүр өөрсдийн харьяаны болон ямар нэгэн байгууллагад харьяалалгүй амьдралын боломж тааруу нэг ахмадыг сонгон дэмжлэг үзүүлэх юм.

          Ахмадыг орон гэрээр хангах, оршин суугаа хашаа, орчныг тохижуулах, рашаанд сувилалд амруулах, эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, хувцас, хоол хүнс, түлээ, түлшээр дэмжих зэрэг үйлчилгээ үзүүлэхэд энэ аяны зорилго чиглэж байгаа талаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

          “Нэг байгууллага-нэг ахмад” аяны дүнг энэ сарын 26-ны өдөр гаргана.

Холбоотой мэдээ