Төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгасныг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-27 12:03:48

КАРАКАС. /TASS/. Венесуэлд төрийн эргэлт зохион байгуулахад оролцсон гэж буруутгасныг тус улсын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуйдо няцаав.


“Сэтгүүлчид энэ явдалд намайг буруутгасныг дахин дахин давтаж, үймүүлж байна. Бидний уриа бол цэргийнхэнд хандсан, бид цаашид ч тэдэнд уриалах болно. Тэд Үндсэн хуулийн талд зогсох ёстой” гэж Гуайдо хэлснийг “Agence France-Presse” агентлаг уламжилсан байна.


Зургадугаар сарын 23-24-нд Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдаж, төрийн эргэлт хийх оролдлогыг  Венесуэлийн эрх баригчид таслан зогсоосон гэж тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес лхагва гарагт мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Гуайдо энэ төлөвлөгөөг мэдэж байсан бөгөөд хэрэгжүүлэхийг дэмжиж байжээ.


Холбоотой мэдээ