Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-06-27 15:46:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-нд яг одоо Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 19 дүгээр хуралдаан болж байна.

Хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны талаас Европын Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Г.Виганд нар оролцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцааны талаар хэлэлцэж байна. Өнөөдөр 17.15 цагт ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм.  





Хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан тогтмол болдог бөгөөд өмнөх 17-р хуралдаан 2017 онд Улаанбаатар хотноо, 18-р хуралдаан өнгөрсөн онд Брюссель хотноо болсон юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ