Энэтхэгийн Элчин сайд арилжааг нээж цан цохив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-28 09:08:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр I, II, III ангиллын 21 ХК-ийн 195.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.4 сая ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 13 компанийн хувьцааны ханш өсөж, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Э-Транс ложистикс" болон "Нако түлш" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" болон "Шарын гол" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Тендер саналын арилжаагаар "Мон-Ит Булгаар" ХК-ийн 6301 ширхэг хувьцааг 47.4 сая төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 1.08 хувиар өсч, 20395.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.554.181.941.006 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Өчигдөрийн арилжааны үеэр, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П Сингх Монголын хөрөнгийн биржид зочилж, 6004 дэх удаагийн үнэт цаасны арилжааг нээж цан цохилоо. 


Тэрээр хөрөнгийн зах зээлийн талаар танилцуулах уулзалтад оролцож, Монголын хөрөнгийн зах зээлд Энэтхэг улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, тус улсаас хэрэгжүүлж буй төслүүдийг хөрөнгийн зах зээлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх боломжийн талаар Монголын Хөрөнгийн биржийн удирдлагатай санал солилцож, цаашид идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ