Зарим газрыг Улсын тусгай хэрэгцээнд авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2019-08-28 14:02:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүрэгт 10 га, лаг боловсруулах, булшлах зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэх Төв цэвэрлэх байгууламж, ТЭЦ 4-ийн үнсэн сангийн орчимд 22 га газрыг тус тус  Улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хил хязгаарын эргэлтийн цэгүүдийн солбилцлыг батлав.

Тусгай хэрэгцээний газрын мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгав.

Тус газруудын хилийн заагаас гадагш нэг километрийн дотор аюулгүйн бүс тогтоож, тухайн бүсэд хүн ам суурьших, мал аж ахуй, тариалан, төмс хүнсний ногооны аж ахуй эрхлэх, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний аливаа үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж барих, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлж ашиглуулахгүй байхыг Нийслэлийн удирдлагад чиглэл болголоо.


Холбоотой мэдээ