Налайх дүүргийн баг тамирчдад хувцас хэрэглэл гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-10 10:38:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Хүүхдийн спортын их наадамд оролцож буй Налайх дүүргийн баг тамирчдыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.


Тус дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бөгөөд Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна. Дүүргээ төлөөлөн оролцож байгаа тамирчдад хандаж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: "Энд ирээдүйн тив, дэлхий, олимпын алдартнууд сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Спорт хувь хүнд том хүмүүжил, тэсвэр хатуужил өгдөг. Оролцож буй спортын төрөл бүртээ өндөр амжилт гаргаж дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд ирэхийг хүсээд баг тамирчид, багш дасгалжуулагчдад хувцас хэрэглэл гардуулан өглөө.


Хүүхдийн спортын VI их наадамд оролцож буй Налайхын баг тамирчид амжилтын гараагаа алтан медалиар эхлүүлж олс таталтын төрөлд Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн баг тамирчид тэргүүлсэн гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ