Шинэ “iPhone” зарим хүнийг айлгаж байна

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2019-09-12 13:46:48

ВАШИНГТОН. /CNN/. Мягмар гарагт “Apple” компани шинэ загварын “iPhone” гар утаснуудаа танилцуулсныг олон нийт янз бүрээр хүлээн авжээ.


Шинэ гар утаснуудын загвар, үзүүлэлтүүдийг сайшаах нэгэн байхад зарим нь үнийн талаар маргаж байна. Харин “trypophobia” буюу нүхнээс айх эмгэгтэй хүмүүсийн хувьд өөр нэгэн асуудал тулгарчээ.


Гурван ширхэг камерын линзтэй “iPhone 11 Pro”, “iPhone 11 Pro Max” гар утас гэрэл зураг сонирхогчдын таашаалд ихээхэн нийцэж байгаа бол зөгийн үүр, жижиг нүхнүүд, хөөстэй ванн зэргээс айдаг хүмүүсийн эмгэгийг сэдрээж байгаа талаар нийгмийн сүлжээний хэрэглэгчид нийтэлсэн байна.


“Нүхнээс айх эмгэгийн талаарх судалгаа цөөн байдаг бөгөөд олон нүхнээс айдаг хүмүүст “бага зэрэг хэцүү” санагдаж магадгүй” гэж Их Британийн Эссексийн их сургуулийн судлаач Жефф Коул хэлжээ. 

Холбоотой мэдээ