Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-14 08:36:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас орж, сэрүүхэн байна.

2019 оны 9 дүгээр сарын 14-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11метр. 15-17 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ