Япон хар салхины улмаас их хэмжээний хохирол амсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-20 10:06:07
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. “Факсай” хар салхины улмаас Японы хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт 290 орчим сая ам.долларын хохирол учирчээ.


Газар тариалангийн яамны мэдээлснээр, хал салхины улмаас газар тариалангийн салбар 87 сая ам.доллар, хүлэмжийн аж ахуй 177 сая ам.долларын хохирол амссан байна. Мөн Чиба, Ибараки болон бусад гурван мужид загас агнуурын 324 усан онгоц сүйдэж, ойролцоогоор 1.5 сая ам.долларын хохирол учирсан байна.


"Чиба мужийн өмнөд хэсэгт хохирлын үнэлгээ хийх шаардлагатай байгаа. Тиймээс цаашид хохирлын хэмжээ нэмэгдэж магадгүй" гэж албаныхан мэдэгджээ.


Үүний зэрэгцээ пүрэв гарагт Чиба мужид 30 мянга орчим айл өрх гэрэл цахилгаангүй байна гэж Токио Цахилгаан эрчим хүчний компаниас мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ