“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-15 15:09:44

ВАШИНГТОН. /Reuters/. “Их 20”-ийн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо энэ долоо хоногт уулзана.


Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буй энэ үед болох хоёр өдрийн уулзалт пүрэв гарагт эхэлнэ. Талууд худалдааны маргаан болон бусад эрсдлийн талаар санал бодлоо солилцож, дэлхийн эдийн засгийг тогтворжуулах талаар хэлэлцэх төлөвтэй байна.


Мөн “Google” зэрэг мэдээллийн технологийн томоохон компаниудад татвар ногдуулах өргөн хүрээний эрх мэдлийг Засгийн газруудад олгох талаарх Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын саналыг хэлэлцэж магадгүй аж. 

Холбоотой мэдээ