Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-24 16:58:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Ард Кредит ББСБ" ХК үнэт цаасны зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулсан тайлангаа Хөрөнгийн биржид ирүүлжээ. Үүнд:

  • бизнесийн зээлд 2.7 тэрбум төгрөг,
  • Хэрэглээний зээлд 612.5 сая төгрөг,
  • Шуурхай зээлд 980.0 сая төгрөг;
  • Кредит картад 367.5 сая төгрөг;
  • Ард аппликэйшнд 49.0 сая төгрөг;
  • Хувьцаа барьцаалсан зээлд 122.5 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Тус ХК нь Монголын Хөрөнгийн биржид энэ онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 5.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн юм.

Холбоотой мэдээ