Дарханы чиглэлд рэйлбус дахин явж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-09 11:36:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы чиглэлд рэйлбус дахин явж эхэллээ.

Долоо хоногийн даваа, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гарагуудад аялж эхэллээ. Тодруулбал, №301 дугаартай рэйлбус Улаанбаатар хотоос өглөөний 09.00 цагт хөдөлж Зүүнхараад 11.50 цагт, Баруунхараад 12.19 цагт зогсож, Дарханд 13.30 цагт очно. №302 дугаарын рэйлбус Дарханаас 14.00 цагт хөдөлж, Баруунхараад 15.11, Зүүнхараад 15.55, Баянбууралд 17.11-д зогсож, Улаанбаатарт 19.00 цагт ирэх юм.
Рэйлбусаар том хүн 14.600 төгрөг, зөөлөн суудлаар 16.400 төгрөг, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчих юм. 

Холбоотой мэдээ