Монгол Улс, Дэлхийн худалдааны байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-14 17:01:14
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Ерөнхий захирлын орлогч Карл Браунертай өчигдөр ДХБ-ын байранд уулзав.


Талууд Монгол Улс, ДХБ-ын хамтын ажиллагаа, олон талт худалдааны тогтолцоо, ДХБ-ын тулгамдсан болон шинэчлэлийн асуудал, Монгол Улсын олон талт хэлэлцээн дэх оролцоо, ирэх зургаадугаар сард Нурсултан хотноо болох Сайд нарын ээлжит чуулга уулзалт болон үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улс худалдааны хамгаалалтын талаар үндэсний хууль, тогтоомжтой болохоор ажиллаж байгаатай холбогдуулан мэргэжлийн туслалцаа авах, сургалт зохион байгуулах асуудлыг тусгайлан хөндөж ярилцжээ.


ДХБ нь 164 гишүүнтэй, олон улсын худалдааг зохицуулагч гол байгууллага бөгөөд манай улс ДХБ-д 1997 онд нэгдэж орсон юм.

Холбоотой мэдээ