"Багануур", "Тавантолгой"-н хувьцааны ханш өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-15 17:32:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11 дүгээр сарын 15-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 87.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 477.843 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс найман ХК-ийн хувьцааны ханш өсөж, есөн ХК-ийн хувьцааны ханш буурсан бол хоёр ХК-ийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Багануур" (BAN+12.69%) болон "Таван толгой" ХК (TTL+1.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-9.09%) болон "Айтүүлс" ХК (ITLS-4.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.16 хувиар өсч 18829.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.517.039.490.096.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ