ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-18 08:34:52
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг энэ сарын 22-ны өдрийн 11 цагт хийхээр товложээ.


Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 21-нд эх орондоо ирэх юм. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр зарласан хэвлэлийн бага хурлыг цуцалж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.


Холбоотой мэдээ