Нийслэлийн агаар бага бохирдолтой байна

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-18 08:53:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 132-237 байна. Харин Баруун 4 зам, 100 айл орчимд агаарын бохирдол хэвийн буюу чанарын индекс 56-60 байгаа бол, Ургах наран, Монгол газар, Мишээл экспо орчимд агаар цэвэр буюу чанарын индекс 12-45 байна.   


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.


Холбоотой мэдээ