Б.Батзориг нарт холбогдох ЖДҮ-ийн хэргийг прокурорт буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-18 17:49:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаалаа.


Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг, Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс  Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ