2019 оны "Бэлгэдлийн 11" тоглогч 100 хувь үзэгчдийн саналаар тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-20 14:07:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээнд хэд хэдэн өөрчлөлт орж байгаа талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.


Тодруулбал, тухайн оны "Бэлгэдлийн 11" тоглогчийг 100 хувь үзэгчдийн саналаар тодруулахаар шийдвэрлэжээ. Үзэгч хөгжөөн дэмжигчид нэр дэвшиж буй 33 тоглогчоос 1 хаалгач, 4 хамгаалагч, 3 хагас хамгаалагч, 3 довтлогчийг "4-3-3" гэсэн байрлалын дагуу сонгох юм байна. Хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогчдын байрлалыг сольж болохгүй. Харин төвийн тоглогч, жигүүрийн тоглогчийг солих эрхтэй.

Холбоотой мэдээ