Адууны “Шилмэл омог”-той боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-20 21:29:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлийн хурлаар өнөөдөр Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омгийг батлах асуудлыг хэлэлцэн Дундговьчууд албан ёсоор адууны “Шилмэл омог”-той боллоо.

Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Өндөршил сумын удирдлагууд, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцжээ.

Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт “Гүр адуу” хэмээн олны нэрийдсэн хурдан адууны угшил байдаг бөгөөд энэхүү адууны генетик тогтцыг тодорхойлох сорил, судалгааны ажлыг 2013 оноос эхлэн хийж, адуучид, судлаачдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүчээр ийнхүү “Өндөршил” адууны шинэ омогтой боллоо хэмээн сумын Засаг дарга Л.Мөнхбадрах  онцоллоо.

Гүр гэдэг нь Өндөршил, Баянжаргалан сумын заагаар нутаглаж явсан, нутгийнхандаа “Дөө” хэмээн авгайлуулдаг ясны сайн адуучин хүн байжээ. Тэрээр Дорноговийн Алтанширээгээс нүүж ирээд адуу малд нүдтэй учраас газар газраас ирсэн адуун сүргээс угшил сайтайг нь онцолж цуглуулдаг байж. Түүний адуун сүрэгт бор адуу, хар адуу гээд байсныг нутгийнхан одоо “Гүр адуу” гэцгээдэг, энэ адууны угшлыг судалгаагаар нотолж, өнөөдөр ийнхүү “Шилмэл омог” болгон баталсан байна. 

Холбоотой мэдээ