НАТО-гийн төсөвт төвлөрүүлэх мөнгийг бууруулах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-28 12:56:52

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын төсөвт төвлөрүүлэх мөнгөний хэмжээг багасгах бодолтой байна.


АНУ-ын Батлан хамгаалахын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, саяхныг хүртэл НАТО-гийн төсвийн 22 орчим хувийг АНУ бүрдүүлжээ. Д.Трампын засаг захиргаа энэ үзүүлэлтийг 16 хувьд хүргэж бууруулах бодолтой байна. Харин Герман улсын энэхүү төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 14.8 хувийг эзэлж байгаа аж. 


Европын аюулгүй байдлын салбарт хэрэгжүүлэх хэд хэдэн хөтөлбөрийн санхүүжилтэд илгээх хөрөнгө мөнгөө АНУ гамнана хэмээн эх сурвалжуудын нэг цохон тэмдэглэжээ. Тэдгээр хөтөлбөрт Украин болон Гүрж дэх хөтөлбөрүүд багтсан байна. Эвсэлд багтдаг бусад улс АНУ олгодог хөрөнгөө бууруулсна дараа үүсэх алдагдлыг нөхөхөд бэлэн байгаа тухай “CNN” телевиз мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ