Эл өдөр тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-12-18 07:00:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын  22. Буд гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Уул

Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Холбоотой мэдээ