“Grammy” наадмын шагнал гардуулах ёслол эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-27 10:19:09

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар ням гарагийн орой эхэллээ. 


Энэ удаагийн наадмын шагналуудын гол нэр дэвшигчдэд Билли Айлиш, Лиззо, Лил Нас Икс нар багтаж байгаа бол Камила Кабелло, Аэросмит, Ариана Гранде нар уран бүтээлээ толилуулна. “Grammy-2020” наадмын улаан хивсний ёслолд зориулан олны танил эрхмүүд хэрхэн гоёж ирснийг “AP” агентлаг онцолжээ. 


Энэ оны наадмын томоохон шагналуудад нэр дэвшсэн Лиззо “Versace” брэндийн үслэг эдлэлийн оруулгатай даашинзаар гоёжээ


Өнгөрсөн онд хит болсон “Someone You Loved” дууны эзэн, Шотландын дуучин Луис Капалди


“Thank U, Next” цомгоороо “Шилдэг цомог” шагналд нэр дэвшиж буй Ариана Гранде Италийн загвар зохион бүтээгч Жамбаттиста Валлигийн гоёмсог даашинзаар гангарчээ 


“Шилдэг цомог” шагналын өөр нэгэн нэр дэвшигч Лана Дел Рэй гялтганасан мөнгөлөг даашинзаар гоёжээ


Дөрвөн “том” шагналд нэр дэвшсэн залуу дуучин Билли Айлиш ногоон өнгийг сонгожээ


Кантри-рэп урсгалын “Old Town Road” дуугаараа томоохон шагналуудад нэр дэвшсэн Рэпер Лил Нас Икс ягаан өнгийн арьсан хослол өмсжээ


БНСУ-ын “BTS” хамтлагийн гишүүд улаан хивсний ёслолд костюм болон хүрэм өмсөж иржээ

Холбоотой мэдээ