Обамагийн Вьетнамд хийх айлчлалтай холбоотой асуудлыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-22 16:26:29

ХАНОЙ. /VNA/. Вьетнам болон АНУ-ын албаны төлөөлөгчид хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ирэх сард хийх гэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлалтай холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.

Вьетнамын Гадаад хэргийн сайд Пам Бин Мин болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Антони Блинкен нар уг уулзалтад оролцсон байна. Вьетнамын талын хувьд 1995 оны долдугаар сард хэвийн болсон хоёр талын харилцааны үндэс суурь болох 2013 оны Иж бүрэн түншлэлийн гэрээнд тусгасан 9 салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа юм.

Харин АНУ-ын засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалт, цаг уурын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, далай тэнгисийн аюулгүй байдал зэрэг асуудлаар Вьетнамтай хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.

Х.Сарнай



 

Холбоотой мэдээ