Хонины ноосыг уламжлалт технологиор боловсруулж гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Фото
185@montsame.mn
2020-02-05 21:09:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Артис Алтай" хоршооны ажилчид хонины ноосыг уламжлалт технологиор боловсруулж гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 


Тус хоршоо нь 2009 онд байгуулагдсан цагаасаа өдгөө хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй бөгөөд тэд олбог, дэвсгэр, гэрийн шаахай, түлхүүрийн оосор, малгай, ороолт, монгол гутал гэх мэт хувцас, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн урлаж байна.


Хоёрдугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Алтай хотын захирагч бөгөөд Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Дагва, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн зөвлөх М.Эрдэнэбилэг нар гар урлал эрхлэгч эмэгтэйчүүдийн "Артис Алтай" хоршооны үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг шинэчлэх талаар санал солилцлоо. Орон нутгийн зүгээс нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.