77 байгууллагын 64,5 сая төгрөгийн хандив, тусламж цугларчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-12 10:03:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-аар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас хандивын шугамаар Онцгой байдлын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэн холбогдох журмын дагуу зарцуулан тайлагнах чиглэлийг сангийн яамнаас ирүүлсэн байдаг.  

Энэ дагуу өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхлэн хандивын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд 77 байгууллагын 64,5 сая төгрөгийн хандив тусламж цугларсан аж.

Тус хандив тусламж, бараа, материалыг Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумын Онцгой комисст нэгтгэн хандивын мөнгөн хөрөнгийг аймгийн Онцгой байдлын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлж байгаа бол зарим иргэн, ААНБ-ууд Онцгой комисст шууд өгч байгаа юм. Хандиваар цугласан мөнгийг аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр зарцуулж, иргэд олон нийтэд цаг тухайд нь мэдээлж ажиллах юм.

Бараа, материалыг шаардлагатай тохиолдолд хэрэгцээт газруудад түгээж, дутагдалтай байгаа техник, багаж хэрэгсэл болон бусад зүйлийг хандивын мөнгөөр худалдан авахад зориулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ