Монголд бизнес эрхэлдэг Сингапурын иргэн 5000 амны хаалт хандивлажээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-20 22:20:43
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мишээл Мега Молл” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Сингапурын бизнес эрхлэгч Саймон Хо монголчуудад 5000 ширхэг амны хаалт хандивлаж буйгаа тус улс дахь манай ЭСЯ-нд хүлээлгэн өгсөн байна.


Тэрбээр олон жил Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд иргэдэд чиглэсэн санал, санаачилгуудыг  бүрэн дэмжсээр иржээ. Хилийн хорио цээрийн зохицуулалтаас хамаарч аль болох хурдан хугацаанд энэхүү хандивын амны хаалтуудыг Монгол руу илгээнэ гэж ЭСЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ