ОХУ-ын иргэдийг гадаадаас авчрах нислэгийг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-07 08:49:22

МОСКВА. /TASS/. ОХУ-ын иргэдийг гадаадын орнуудаас авчрах нислэгийг сэргээсэн гэж коронавирусний халдварын тархалттай тэмцэх тус улсын Засгийн газрын зохицуулах зөвлөл мэдээлжээ.


ОХУ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан хоёрдугаар сараас эхлэн олон улсын нислэгүүдээ үе шаттайгаар хязгаарлаж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 27-нд захиалгат болон тогтмол нислэгүүдээ бүрэн зогсоосон юм.


ОХУ-ын иргэдийг бусад улсаас авчрах нислэгийг дөрөвдүгээр сарын 4-нд түр зогсоосны дараа төрийн үйлчилгээний цахим хуудсанд эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэд, тэдгээрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг цуглуулах асуулга тавьжээ. Оросын иргэдийг эх оронд нь авчрах нислэгийг даваа гараг гэхэд сэргээнэ гэж тус улсын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин өмнө нь мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ