Коронавирустэй тэмцэх хамгийн шилдэг аргуудын нэгийг хэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА.
/РИА Новости/. Коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол гараа угаах
юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос
Аданом Гебрейесус мэдэгджээ.
Гараа угаах нь “COVID-19” болон бусад өвчнүүдээс хамгаалах шилдэг
аргуудын нэг хэвээр байгааг мэдэгдэхийн
сацуу Гарын ариун цэврийг сахих өдөр 5 дугаар сарын 5-ны өдөр буюу өнөөдөр тохиож буйг тэрбээр олон нийтэд сануулжээ.
Гэртээ усан хангамжгүйн учраас дэлхийд 3 тэрбум хүн гараа тогтмол савандаж угаах
боломжгүйг ДЭМБ-ын тэргүүн онцолж, цар тахалтай тэмцэхийн тулд саван, спирт
суурьтай ариутгалын бодисын үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэхийг уриалсан байна.