Нэг ангид 9 хүүхэд шалгалт өгөх давтлагад сууж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-14 19:55:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын шалгалтад бэлтгэх давтлагыг нэг ангид 9 хүүхэдтэйгээр явуулж байна. 

Сургууль бүр гадна, дотор орчиндоо ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж,  Эрүүл мэнд, Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх, санамж, зөвлөмжийг суралцагч, эцэг эх, багш, ажиллагсдад танилцуулан хэрэгжүүлж байна.


Тухайлбал өдөр бүр сурагчдын халууныг үзэж нэг ширээнд нэг суралцагч суух ба ширээ хоорондын зайг 1-1,5 метрт байрлуулсан байна.

Мөн давтлага хичээлийн хуваарь гарган сурагчид, эцэг эх бүрт танилцуулж "Гэр - Сургууль - Гэр" гэсэн маршрутыг мөрдүүлж байгаа гэнэ. Суралцагч, багш, ажилтан бүр амны хаалттай, суралцагчдын ирцийн болон эрүүл мэндийн тандалтын мэдээллийг Боловсролын салбарын мэдээллийн системд өдөр бүр оруулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ