Цар тахлын улмаас цусаа хандивлах 30 мянга гаруй кампанит ажил цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-17 14:44:25

ВАШИНГТОН. /TASS/. Манай улсад коронавирусний цар тахлын улмаас 3 дугаар сарын дунд үеэс хойш цусаа хандивлах 30 мянга гаруй кампанит ажил цуцлагдаж, цусны төвүүд донорын цусны нөөцийн хомсдолд орж байна гэж хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэлд дурджээ.


"Сүүлийн хэдэн саруудад коронавирусний цар тахлын улмаас манай улсад сийвэнгийн нөөц маш бага хэмжээнд хүрсэн. Гуравдугаар сарын дунд үеэс цусаа хандивлах 30 мянга гаруй кампанит ажил цуцлагдсан учир хүнд өвчинтэйгээ тэмцэж буй болон амь насанд нь аюул учруулахуйц золгүй явдал тохиосон хүмүүс эмнэлгийн шаардлагатай тусламжийг авч чадахгүй байгаагаас аюулд ороод байна. Цусны маш олон төв сийвэнгийн нөөцийн хомсдолд ороод байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.


“Америкийн Улаан загалмай, цусны төвүүд цусаа хандивлагчдыг коронавирусний халдвараас хамгаалахын тулд тусгай аргачлалыг нэвтрүүлсэн. Цусаа хандивлах нь коронавирусний халдварын улмаас манай улсад учирсан хохирлыг хамгийн бага хэмжээнд нь хүргэхэд тус дөхөм болно” гэж тэрбээр мөн мэдэгдэж цаашид цусаа хандивлахыг ард иргэддээ уриалжээ. 

Холбоотой мэдээ