Шинэ эмнэлгийн шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 08:40:41

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад шинэ эмнэлгийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Зуны эхэн сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр буюу энэ сарын 8-нд энэхүү үйл ажиллагаа болов.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой говийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийг барьж байгуулах шав тавих ёслол гэдгээрээ онцлог юм. Улсын төсвийн 6,8 тэрбум төгрөгөөр барих бөгөөд 2017 онд ашиглалтанд оруулна хэмээн тус ажлыг гүйцэтгэх Аглут ХХК-ны төлөөлөл мэдэгдэж байна. Ганцхан Өмнөговь аймгийн иргэдийг хамруулдаг биш говийн бүсийн оношилгоо эмчилгээний төв гэдгээрээ илүү цар хүрээг хамарч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх хүчин чадалтай эмнэлэг болох юм.

Өмнөговь аймаг нь сүүлийн гурван жилд эрүүл мэндийн салбартаа 24,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээ авах орчинг сайжруулсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ