Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн лавлах төв тогтмол ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-23 11:58:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-ын Мэдээллийн лавлах төвийн 1800-1882 утсанд иргэдийн ирүүлсэн асуултад энгийн ярианы үнээр хариулт өгч зөвлөх үйлчилгээг тогтмол хүргэж байна. 


Гадаадын иргэдээс ГИХГ-аас түгээмэл ирүүлдэг асуултыг онцлон тайлбарлахад, Визийн сунгалтын хугацаанаас хамаарч төлбөрийн хэмжээ өөрчлөгддөг тул та материалаа бүрдүүлж, хянуулсны дараа төлбөрөө хийхийг зөвлөж байна. Мөн гадаадын иргэн та, ГИХГ-аас паспорт, баримт бичгээ авахын тулд баримт бичиг хүлээн авах, буцаан олгох хуудсыг заавал авч ирэх ёстой юм байна.



Түүнчлэн Гадаадын иргэний Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагааг ГИХГ-аас заавал авах хэрэгтэй юм байна.    

Холбоотой мэдээ