"Инвескор ББСБ" ХК 6.1 тэрбумын ашигтай гарчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-04 13:00:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулж байна. 

Хуваарийн дагуу биржийн II ангилалд бүртгэлтэй "Инвескор ББСБ" ХК-ийн тайлангаар тус компанийн нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 32.3 тэрбум төгрөгөөр буюу 50 хувиар өсөж, 97.4 тэрбум төгрөгт хүрчээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт хөрөнгө 10.8 тэрбум төгрөгөөр өсөж, 46.5 тэрбум төгрөг болов. Мөн оны эхний хагаст:

  • 13.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт орлого өмнөх оны мөн үеэс даруй 61 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • 6.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс  52 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ