Орон нутгийн Сонгуулийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнээр байгууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-11 12:38:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 61 дугаар тогтоолоор орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнээр байгууллаа.

Сонгуулийн хороог аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Серикболат даргалж, Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Бахыт нарийн бичгийн даргаар ажиллана.

Харин гишүүдээр аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын тасаг, аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөөллүүд багтсан байна.

Ташрамд сануулахад, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болно.

 

Холбоотой мэдээ