Түүхий самар түүсэн зөрчлийг илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-11 15:49:58

Булган /МОНЦАМЭ/. Булганхангайд хуш модны самар ургаж байгаа ч зарим иргэд хууль тогтоомж зөрчин түүхийгээр нь түүж эхэлжээ.

Аймгийн Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Батзориг, Орхон сумын Байгаль хамгаалагч Х.Буянхишиг нар "Эргүүл-хяналт шалгалт" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Орхон сумын 3-р багийн нутагСүүдэргэдэг газар түүхий самар түүсэн зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна. Хоёр тээврийн хэрэгсэлтэй Э, П нарын таван иргэн 60 кг түүхий самар түүсэн байжээ.

Ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь ёсдүгээр сарын 10-наас эхэлдэг байна. Өмнө нь энэ хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан ч иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм.

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг цагдаа, байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ