Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчийг ажлын байраар хангана

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-08-11 15:48:40

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган суманд байгуулагдсан "Хатан Мээж Хайрхан" ХХК-ны сүүний үйлдвэр Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн зарим төгсөгчийг ажлын байраар хангахаар болжээ.

Тус аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн удирдлага, мэргэжлийн багш нар сүүний үйлдвэртэй танилцаж, цаашид үйлдвэрлэлийн дадлага болон сургалт, үйлдвэрлэлийн олон чиглэлээр хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

-Манай сургуулийн "Сүү боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан" мэргэжлийн ангийн төгсөгчдөөс ажлын байраар хангахаар боллоо. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийн дадлага хийх үйлдвэр шинээр байгуулагдаж, сургалтын үйл ажиллагааг үйлдвэрлэлтэй хослуулах боломж нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм гэж Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Пүрэвсайхан ярилаа.

Холбоотой мэдээ