Онгоцонд төрсөн ихрийг эх барьсан эмч нарт үнэгүй зорчих эрх гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-08-26 17:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МИАТ ТӨХК-иас онгоцонд мэндэлсэн ихрийг эсэн мэнд амаржуулсан эмч нарт тус компанийн нислэг үйлддэг нэг чиглэлд нэг удаа үнэгүй зорчих эрх гардууллаа.


Тодруулбал, тус компанийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 нислэгийн үеэр ихэр охид мэндэлсэн түүхэн баярт үйл явдал болсон билээ.

 

Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувиллын эмч Д.Мөнхсаруул, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, Номун эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нарт талархал илэрхийлж, бэлэг дурсгалын зүйлс гардуулсан юм.



Холбоотой мэдээ