"Спутник V" вакцины эхний багцыг эргэлтэнд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-08 10:21:03

МОСКВА. /TASS/. "Спутник V" вакцины эхний багцыг иргэний эргэлтэнд оруулжээ. Вакцины нийлүүлэлтийг ОХУ-ын бүс нутгуудад ойрын хугацаанд хийх төлөвтэй байгаа тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.  


Коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх "Гам-Ковид-Вак" буюу "Спутник V" вакцины эхний багцын чанарын туршилтыг Росздравнадзор буюу Эрүүл мэндийн салбарын хяналтын албаны лабораторид явуулж, иргэний эргэлтэнд оруулсан” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Иргэний эргэлтэнд оруулна гэдэг нь багш, эмч  нар зэрэг эрсдэлтэй бүлэгт хамаарах хүмүүсийг вакцинжуулалтанд хамруулах үйл явцыг вакцины бүртгэлийн дараах эмнэлзүйн туршилттай зэрэг явуулахыг хэлнэ хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михиал Мурашк өмнө нь тайлбарлажээ. "Спутник V" вакциныг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн гарган авсан билээ. 

Холбоотой мэдээ