Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-16 09:49:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортыг энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын нэгний өдөр хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.

Малчид, фермерүүд өвөлжилт, хаваржилтынхаа бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр, зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болдог тул тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг ийнхүү түр хугацаанд хязгаарлаж, энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлэв.

Манай улс жилд 1-1.2 сая тонн хадлан, үйлдвэрийн болон гap тэжээл, хужир шүү тус бүр 100 гаруй мянган тонн бэлтгэдэг. Манай улсын хадлангийн нийт талбай 1.7 сая га. Үүнээс ургац сайтай жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэх боломжтой. 

Холбоотой мэдээ