Бразилд өдөрт 1000 гаруй хүн халдвараар нас барлаа

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-09-16 12:27:41

БРАЗИЛИА. /Xinhua/. Бразилд мягмар гарагт коронавирусний халдварын улмаас 1113 хүн нас барсан нь өдөрт бүртгэгдэж байсан үзүүлэлтээс гурав дахин өндөр байжээ.


Мөн тухайн хугацаанд халдварын 36653 шинэ тохиолдол илэрсэн нь өмнөх үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна. Ингэснээр Бразилд халдвараар нас барсан хүний тоо 133119-т, халдвар авсан хүний тоо 4382263-т хүрчээ.


Бразилын хамгийн олон оршин суугчтай Сан-Паулу мужид халдвар хамгийн их тархаж, 901271 хүн халдвар авч, 32963 хүн нас баржээ. Тус мужийн араас жагсаж буй Рио-де-Жанейрод халдварын 244418 тохиолдол илэрч, 1180 хүн нас барсан байна.


Мягмар гарагт Бразилын Засгийн газар Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн гарган авсан вакцины туршилтад оролцож буй сайн дурын хүмүүсийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 10 мянгад хүргэхийг зөвшөөрчээ. 


Ингэснээр “Оксфордын вакцин” хэмээн нэрлэж буй уг вакциныг Бразилын зургаан хэсэгт түгээж, бүх насныханд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тогтоохын тулд насны хязгаарыг арилгах ажээ. 

Холбоотой мэдээ