Энэтхэгт халдвар авсан хүний тоо зургаан сая давлаа

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-09-28 15:54:20

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгт “COVID-19” халдвар авсан хүний тоо зургаан сая давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээллээ.


Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 82170 тохиолдол шинээр илэрч, 1039 хүн нас баржээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо 6074702-т, халдвараар нас барсан хүний тоо 95542-т хүрчээ.


Энэтхэгт өнөөдрийн байдлаар халдвар авсан 5016520 хүн эдгэрсэн бол 962640 хүн эмчлүүлж байна. Энэтхэгийн Анагаахын шинжлэх ухааны судалгааны зөвлөлийн мэдээлснээр, ням гаргийн байдлаар орон даяар 71967230 хүнд шинжилгээ хийжээ. 

Холбоотой мэдээ