Эрчим хүчний сайд Дундговь цахилгаан түгээх салбарын ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-13 14:05:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын ажилтай танилцлаа.

Тус салбар нь Дундговь аймгийн 10 сум, Өмнөговь аймгийн нэг сумын нийт 7506 хэрэглэгчтэй. 35кВ хүртэл хүчдэлийн 782 км шугам, 72 дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг. Энэ оны эхний есөн сарын байдлаар худалдан авсан цахилгаан эрчим хүч 18,9 сая кВт.цаг буюу 101.7 хувиар биелүүлж, түгээлтийн алдагдлыг 1,48 функтээр бууруулжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 93.3 хувьтай байна.  

Дундговь аймгийн Хулд, Луус, Өлзийт, Дэрэн, Тэвшийн говь, Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэрэн сумын АТП дэд станцын цахилгаан дамжуулах агаарын шугамыг төмөр бетон тулгуур бүхий СИП-д шилжүүлэх хэрэгтэй. Мөн 35/6 кВ-ын төв дэд станцын 6 кВ хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэх шаардлагатайг гүйцэтгэх захирал Г.Мягмарсүрэн танилцууллаа.

Холбоотой мэдээ