Сонгуулийн санал хураалтад 26-55 насныхан идэвхтэй оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа Ховд аймагт хэвийн үргэлжилж байна.
Энэ сарын 15-ны өдрийн
17:00 цагийн байдлаар Ховд аймгийн нийт сонгогчийн 62.75 хувь буюу 33800 иргэн
саналаа өгчээ.
Эдгээр сонгогчдыг насны
байдлаар авч үзвэл 26-40 насныхан 34.5, 41-55 насны иргэн 31.8 хувь эзэлж
байна. Энэ нь 26-55 насны иргэд энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үйл
ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг харуулсан чухал үзүүлэлт гэж Ховд аймгийн Сонгуулийн
хороо мэдээллээ.