Шөнийн тарифын хөнгөлөлтөд дараах шаардлагыг хангасан хэрэглэгчид хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-29 20:46:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цахилгааны шөнийн тарифыг 100 хувь чөлөөлөхтэй холбогдуулан Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниас дараах мэдээллийг хүргэж байна. Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” батлагдаж аймгийн төв арван мянгаас дээш хүнтэй сум, суурин газрын гэр хороололын хэрэглэгчийн шөнийн цагт хэрэглэсэн ахуйн болон гэр сууцны халаалтад зарцуулсан цахилгааныг 50% хөнгөлж байсан.

Харин 2020 оны 115 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орж аймгийн төв, арван мянгаас дээш хүнтэй сум суурин газрын гэр хороололын хэрэглэгчийн шөнийн цагт хэрэглэсэн ахуйн болон гэр сууцны халаалтад зарцуулсан цахилгааныг 100% хөнгөлөхөөр болсон.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд дараах нийтлэг шаардлагуудыг хангасан хэрэглэгчдийг хамруулах ажээ.

Үүнд:

Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн үйлчлэх хүрээнд дараах аймгийн төвүүд хамрагдана :

Дархан-Уул аймгийн Дархан сум

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум

Сэлэнгэ аймгийн Мандал сум

Хөнгөлөлтийн хугацаа:

2020 оны 11 дүгээр сарын 1-нээс 2021 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал


Хөнгөлөлт үзүүлэх цаг:

Шөнийн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл

Дээд хязгаар:

1. 220 В-ын хүчдэлтэй хэрэглэгчид:

1.1. 0-700кВт.ц хүртэлх хэрэглээг 100% хөнгөлнө

1.2. 701 кВт.цагаас дээш хэрэглээг 50% хөнгөлнө

2. 380 В-ын хүчдэлтэй хэрэглэгчид:

2.1. 0-1500 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100% хөнгөлнө

2.2. 1501 кВт.цагаас дээш хэрэглээг 50% хөнгөлнө

Анхааруулга:

Дархан-Уул аймгийн Дархан сумтай хил залгаа Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумын нутагт байгаа айл өрхүүд тус хөнгөлөлтөд хамаарагдахгүй аж. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумтай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байгаа айл өрхүүд тус хөнгөлөлтөд хамаарагдахгүй гэж Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниас мэдэгдлээ.

Холбоотой мэдээ