Тусгаарлалтад байгаа иргэдэд 16 тогооч хүнс, хоол бэлтгэн нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-21 21:16:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд нийт 11 тусгаарлах байранд 232 иргэн тусгаарлагдан ажиглалтад байна.

Дээрх иргэдийн хүнс, хоолыг бэлтгэн нийлүүлэхээр сургууль, цэцэрлэгийн 16 тогооч дайчлагдан ажиллаж байгаа. Тэд өдрийн гурван удаагийн илчлэг сайтай хоол, хүнсээр ханган үйлдвэрлэл явуулж байна. Мөн таван тусгаарлах байранд хоёр автомашинаар зургаан албан хаагч хүргэлтийг хийн ажиллаж байгаа талаар Сүхбаатар сумын Онцгой комиссоос мэдээллээ.



Холбоотой мэдээ